2011-05-11
гэриин даалгавар
Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан

Эрдэм ном дээд баян
Үр хүүхэд дунд баян
Эд х
өрөнгө адаг баян

Сал онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

Хад сайтын
үнэг бардам
Хадам сайтын х
үргэн бардам
Нохой сайтын хот бардам

Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан

Салхит тэнгэрийн
үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины давхих нэг хурдан

Цасанд м
өр хар
Цаасанд бичиг хар
Зарганд
үг хар

Эрдэнэд алт нэг шар
Эдэд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Шивнээ
үг нөхөрт харш
Шиврээ бороо дээлэнд харш
Их санаа биед харш

Унтах
үхэхийн хагас
Унгах баахын хагас
Уурлах галзуурахын хагас

Баян х
үнд худалдаачин янаг
Бааран х
үнд нохой янаг
Ховч х
үнд ноён янаг

Тэхийн эвэр тэнгэрт х
үрнэ гэдэг нэг худал
Тэмээн с
үүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг х
үн ноён сууна гэдэг нэг худал

Ой сайтай х
үн нэг цовоо
Онгон талын туурайтан нэг цовоо
Онц сурдаг х
үүхэд нэг цовоо

Ахмадын
үгийг сонсдоггүй бол нэг муу
Аав ээжээ асардагг
үй бол нэг муу
Ажил х
өдөлмөр эрхэлдэггүй бол нэг муу

Оосор б
үчгүйгээс орчлон том
Оёор оломг
үйгээс далай том
Орой хязгаарг
үйгээс огторгуй том


Бичсэн: Цэцэгжаргал | цаг: 19:35 | Гэрийн даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax