2011-03-29
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө2

2.Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

Хичээлийг сэдэлжүүлэх зарим аргаас

 

Хувийн дурсамж

Хүүхдүүдийг түрүүвч цүнх халаасаа уудалж тэдний хувийн онцлогийг илэрхийлсэн 3-н өвөрмөц зүйл олохыг даалгана.Хүүхэд бүр тэдгээр зүйлийг сонгох болсон учир шалтгаан болон тэдгээр нь тэдний ямар хүсэл сонирхол зан чанарыг хэрхэн илэрхийлж буй тухай бусад хүүхдүүдэд ярьж өгнө.

 

 

Ашигтай боломж

Багш хүүхдүүдэд ямар нэгэн нэр үгийг хэлнэ.Жишээ нь ундааны савлаа номын хавчуурга гэх мэт.Ингээд эдгээр зүйлүүдийг өөр юу юунд ашиглаж болохыг бүтээлчээр бодуулан бүх хүүхдүүдийн оролцоонд анхааран ажиллана.

 

 

Сонирхолтой нэр

Шинээр анги хамт олон бүрэлдэж буй үед хүүхэд бүрийг өөрсдийн нэртэй холбооотой сонирхолтой хөгтэй эсвэл хачирхалтай зүйл ярьж түүний нэрийг бусад хүмүүс тогтооход тус дэм болохыг хүснэ. Хэрэв оролцогчдын тоо их бол тэднийг 5-6 хүнтэй бүлгүүдэд хуваана.

 

 

 


Бичсэн: Цэцэгжаргал | цаг: 15:50 | сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax