1.Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Дүгнэх зарим аргаас
Гурван чухал үг
Хүүхэд бүр дөнгөж сая дууссан дасгалтайгаа холбогдуулан гурван чухал үг сонсож бичнэ.Багш хүн болгоноор нэг үгийг нь уншуулж самбар дээр бичнэ.Хүүхдүүд өмнө хэлсэн үгийг давтахгүйг хичээнэ6Бичвэл зохих бүх үгийн нөөц дуустал дасгалыг үргэлжлүүлнэ.
Нэг минутын бичлэг
Сэдвийг судалж дуусахад оролцогч тус бүр бодож буй зүйлээ 2-3 минутын дотор чөлөөтэй бичиж тэмдэглэнэ.Ингэхдээ энэ сэдвийг хамгийн чухал санаа нь юу байсан бэ.Эсвэл энэ сэдэвтэй зэрэг асуултыг удирдамж болгон ашиглах ба ингэснээр хүүхдүүд чухам юу сурч мэдсэн юуг мэдэхийг хүсч байгаа талаар багш мэдээлэл авах чухал дүгнэлт хийх боломжтой болдог.
Бүлэг хоорондын тэмцээн
Энэ арга нь үзсэн сэдвийг давтаж дүгнэх өнөдөр үр дүнтэй арга юм.Ижил тооны хүүхдүүдтэй жижиг бүлгүүдэд багш асуулт тавина.Хүүхдүүд нь хариултыг бүлгээрээ хэхэлцэнэ.Хүүхэд тус бүр өөрийн гэсэн дугаартай байна6Багш нэг дугаар нэрлэнгүүт тухайн бүлгийн уг дугаартай хүүхэд асуултын хариултыг цаасан дээр бичиж багшид үзүүлнэ.Зөв хариулсан бүлэгт оноо өгнө.Хамгийн олон оноотой бүлэг ялагчаар тодорно.Шалгарсан бүлгийн шагнаж урамшуулна
бичлэг
