1а ангийн Бэлтгэлтэй цээж бичгийн сэдэв
1.Сургаал үг
Өвгөн аав сургаал үг хэлэв.Аавын хэлсэн үг нэг сургаал үг гэвэл “Үсэг ном сур ,үнэн үг сонс” гэлээ.
2.Мөөг
Энэ намар мөөг их ургав.Гонгор мөөг авлаа.Мөөгөө угаав.Мөөгөөр хуурга хийв.Үүгээр гурван хүн хоолллов.
3.Ишиг хурга
Гансүх өглөө ишиг хургаа хашаанаас гаргав.Ишиг хургаа голоос услав.Өөрөө нүүр гараа угаав.Хурга ишиг голоос гарав.
4.Дүү Долгор
Миний дүүг Долгор гэдэг.Дүүгийн нас долоо.Даваа дүүгээ дуудав.Долгор дэгдэн дэгдэн ирэв.Долгор дуу дуулав.
5.Сандал хийв.
Хуш модоор сандал,ширээ,авдар,сав хийдэг.Дондог долоон сандал хийв.Хүүхэд сандал дээрээ суугаад ном сонин уншив.
6.Мод ургав
Даш модны нүх ухав.Өндөр уулнаас мод авлаа.Модоо нүхэнд суулгав.Олон сав усаар услав.Мод өндөр ургав.
7.Буга согоо
Богд ууланд буга согоо элбэг.Буга согоо өвс ногоо иднэ.Бугын эвэр сүрлэг.Хүн бүр буга согоог хамгаална.
8.Бүрээ бөмбөр
Багш бүрээ бөмбөр аваад ирлээ.Би багшаас бөмбөр авав.Багш Бадамд бүрээ өгөв.Би гараад бүрээ үлээв.
9.Бороо оров
Бараан үүл гарав.Ширүүн бороо орлоо.Болд бороонд норов.Бороо намдав.Борооны дараа нар гарлаа.Бид бөмбөг өшиглөв.
10.Хос эгшиг
Ай, эй,ой,уй,үй, айл,ойр,уйлах,үйл,сайр,байр,хайр,найр,нойр,дайн,сойр,сайн,сайхан.
11.Овоохой
Орой боллоо. Ойр айл байсангүй.Ой модонд овоохой байлаа. Бид ойрхон овоохойд оров.Энэ овоохой сайхан байр байв.
12.Сургаал үг
Айвал бүү хий,хийвэл бүү ай.Айсан хүнд алсын уул хөдөлнө.Уйлсаар уйлсаар хүн болдог, майлсаар майлсаар мал болдог.
Даалгавар гүйцэтгэх:Эдгээр 12 эхийг нүдэлж тогтоогоод өдөр бүр гэртээ цээж бичиг хийгээрэй.
Мөн дээрх эхүүдийг үеэр таслаж авиа үсгээр тодорхойлох,эр эгшгийн доогуур хөх, эм эгшгийн доогуур шар, хос эгшгийн доогуур улаан өнгөөр ялгуулан зуруулах,эм үгийн доогуур 2, эр үгийн доогоор 1 зурах дасгалууд хийгээрэй.
бичлэг
