2011-03-19
Математикийн хичээлийн бодлого

“Нэг өдөр нэг  бодлого бодох” аяны хүрээнд доорх бодлогыг бодож шалгуулаарай.

1.Болорт 9 тууш,түүнээс 5-р цөөн дөрвөлжин шугамтай дэвтэр байв.Хэдэн дөрвөлжин шугамтай дэвтэр байсан бэ?

2.Хасагдагчийг 2-оор нэмэгдүүлбэл ялгавар яаж өөрчлөгдөх вэ?

3.Өнөр 3 хайрцагт оруулахаар 16 бөмбөг шидэж тоглов.Нэг хайрцагт нь 6 бөмбөг орсон бол нөгөө 2 хайрцагт хэд хэдэн бөмбөг оруулөх боломжтойг хүснэгтэд нөхөөрэй.

4.Номин дэлгүүрээс 9 улаан бөмбөлөг 8 шар бөмбөлөг авав.Бүгд хэдэн бөмбөлөг авсан бэ?

5.Амар 9 настай,эгчээсээ 2 насаар дүү.Эгч нь хэдэн настай вэ?

6.Хүүхдүүд 8 бургас,5 хус тарив. Бүгд хэдэн мод тарьсан бэ?Бургас нь хуснаас хэдээр олон бэ?Хус нь бургаснаас хэдээр цөөн бэ?

7.Нэг хэрчмийн урт3 см, нөгөө хэрчмийн урт нь түүнээс 2см-ээр урт байх хоёр хэрчим зураарай.

8.Хашаанд хэдэн хурга байв. 5 хурга хашаанд оруулахаар 12 хургатай болов. Анх хашаанд хэдэн хурга байсан бэ?

9.18 ба 6-гийн ялгаврыг 7-гоор нэмэгдүүлэх илэрхийлэл бичиж бодоорой.

Бат үлгэрийн 5 ном ,шүлгийн 8 ном уншсан бол бүгд хэдэн ном уншсан бэ?

10.Илэрхийлэл бичиж утгыг олоорой.

2,4,6,8 тус бүрийг 8-аар нэмэгдүүлээрэй.

18,16,14 тус бүрийг 5-р хорогдуулаарай.

11.Хүүхдүүд 15 улаан цэцэг,үүнээс 3-аар цөөн ягаан цэцэг тарив. Хэдэн ягаан цэцэнг тарьсан бэ? Улаан цэцэг, ягаан цэцэгнээс хэдээр олон бэ?

12.Тогооч 20 загаснаас 2 загас шарав Хэдэн загас шараагүй үлдсэн бэ?

13.12+7-5=      16+(9-5)=    14-(8+2)=      6+(15-Cool=      15-(5+Cool=     18-9+5=     20-9+5= 

14+(10-9)=     3+5-8=    (19-9)+10=  

15. 10 ба 7-гийн нийлбэрийг 3-аар хорогдуулаарай.9-ийг 5 ба 3-ын ялгавараар нэмэгдүүлээрэй.

Анаахар зүйл: Бодлого бодохдоо: Тамир 10 аяга,үүнээс 6-гаар цөөн таваг угаав Бүгд хэдэн аяга таваг угаасан бэ?

Тамир 10 аяга            ?     Хэдэн таваг угаасан бэ?

6-аар цөөн таваг                  10-6=4(таваг)

Бүгд хэдэн таваг аяга угаасан бэ?

10+4=14(аяга таваг) гэж товч бичиглэл олох гэж буй зүйлдээ тус бүр асуулт зохиож бодно.

Илэрхийлэл бодохдоо:Доорх үйлдлийг заавал хийж бодоорой.
(15-5)+2= 12

15-5=10

10+2=12


Бичсэн: Цэцэгжаргал | цаг: 13:16 | biye daalt
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих